МЭРГЭЖЛИЙН НЭР: Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалт (7513-23)
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд сүү, цагаан идээг боловсруулж савлах, тоног төхөөрөмжийг зөв ажиллуулах, сүүг хүлээн авах, хөргөх, сүүнээс цөцгий ялгаж, тос гаргаж авах, жор, технологийн дагуу сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүтээгдэхүүний орц, найрлага, чанар, үйлдвэрлэсэн огноог тэмдэглэх зэрэг ур чадвар эзэмшинэ.
ЭЛСЭГЧ:
СУРГАЛЦАХ ХУГАЦАА:
ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:
ТӨГСӨГЧ:
· ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн нь “Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалт” мэргэжлийн үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөнө.
· ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн “Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалт” мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө.
ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:
· Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, сүүний фермерийн аж ахуйд мастер ажилтан, цех, тасгийн ахлах, даргаар дэвшин ажиллах
· Хувийн сүүний цех, үйлдвэрийн эзэн болох
· Мэргэжлээ дээшлүүлж сүү, сүүн бүтээгдэхүүний технологич, инженерээр суралцах.
ШАТЛАН СУРАЛЦАХ БОЛОМЖ: