1965 2024

Хүнс Технологийн
Политехник коллеж

>

Хүнс Технологийн
Политехник коллеж


Warning: A non-numeric value encountered in /home/foodtechedu/public_html/pages/content.php on line 17

Хамтын ажиллагаа & Нийгмийн түншлэл

2020

2020-2021 оны хичээлийн жилд оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг ЯПОН улсад мэргэжлийн дагуу хийлгэхээр WORLD USEFUL” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус компани нь оюутнуудад зориулан үнэ төлбөргүй ЯПОН хэлний хичээл зааж, дадлага хийх үед байрлах байр, хоол унааны асуудлыг шийдвэрлэсэн юм. Ийнхүү манай сургуулийн хүнсний үйлдвэрлэлийн технологи-эрүүл ахуйч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжлээр суралцаж буй 15 оюутан үйлдвэрлэлийн дадлагаа 1 жилийн хугацаанд хийхээр арлын ЯПОН улсыг зорилоо.

2019.10

Технологийн дээд сургуулийн захирал Б. Бат-Эрдэнэ болон Беларусь улсын Технологийн их сургуулийн нэгдүгээр проректор Цыганов Александр Риммович нар хамтран ажиллах гэрээнд 2019 оны 09 сарын 16-нд гарын үсэг зурлаа.

2019

Хүнс, технологийн политехник коллежийн захирал Б. Бат-Эрдэнэ болон ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын захирлуудын зөвлөлийн ерөнхийлөгч Кузьминская Е.Н нар хамтран ажиллах гэрээнд 2019 оны 04 сарын 11-нд гарын үсэг зурлаа.

2016.03


AccoLA Japanese Academy

Япон хэлний сургалтын Акола академитай гэрээ байгуулсан. 2017-2018 оны хичээлийн жилд Япон хэлний сургалтын төв байгуулж, 8 хүнийг Япон улсад явуулсан.


2011.11

Korea Rural Community Corporation

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн корпораци нь тус сургуульд “Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанарын хяналтыг сайжруулах” төслийг 2012-2015 онуудад амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд мах, сүүний загвар үйлдвэр, чанарын шинжилгээний лаборатори ашиглалтанд оржээ.


2011.06

Korean Food Research Institute

БНСУ-ын Хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор Kee Sung Kim тус сургуульд 2012-2017 онуудад төслийн удирдагч, Койка байгууллагын зөвлөх ажилтнаар ажилласан. Уг хүрээлэнд 10 багш хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалтанд хамрагдсан.


2000

East Siberia State University of Technology and Management

Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургуультай хамтран ажиллах гэрээнд захирал Б.Барамсай, ректор Е.В.Сактоев нар гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу тус сургуулийн 5 багш докторантурт суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан.


2006.11

Inner Mongolia Agricultural University

БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөдөө аж ахуйн их сургуулийн багш, профессоруудтай хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, туршлага солилцох, багш нарыг магистр, докторантурт суралцуулах зэргээр ажилладаг. Тус сургуульд 3 багш докторын зэрэг хамгаалсан.


2016.05

Shinhan University

БНСУ-ын Шин хан их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсаны үр дүнд тус сургуулийн 5 багш, 1 төгсөгч Шин хан их сургуульд суралцаж байна.


2014

Almaty Technological University

Казакстан улсын Алма Атагийн Технологийн сургуулийн проректор, техникийн ухааны доктор, Рскелдиев Бердан Абдазимович тус сургуулийн захирал Б. Барамсай нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд Баян-Өлгий аймгаас 5 оюутан суралцаж, бакалаврын зэрэгтэй төгссөн.


2006.04

Vocational Training School 8th and 10 th, Ulan-Ude, Buryatia

ОХУ-ын Буриадын Мэргэжлийн боловсролын 8 болон 10-р сургуулиудтай гэрээтэй ажилласан. Мастер багш Охинова Г.Л нарын мэргэжилтнүүд ур чадвар олгох сургалтуудыг зохион байгуулсан. Багш, оюутнууд ОХУ-д болсон тогооч мэргэжлийн ур чадварын уралдаанд амжилттай оролцсон.


2008


Asia Pacific Accreditation Certification Commission

Ази Номхон далайн бүсийн мэргэжлийн сургуулиудын магадлан итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллаж, мэргэжлийн сургуулийн хувьд 2 удаа магадлан итгэмжлэгдэн 2010 онд хүрэл медаль, 2013 онд мөнгөн медаль хүртсэн.


2009

Детройт хотын Мэргэжлийн сургуультай гэрээ байгуулсан. Хоол үйлдвэрлэлийн багш 1 жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлсэн. Францаас 30 суралцагч, багш, сургалтын менежер, захирлын хамт Монголд айлчилсан.

2007

Baotou light industry vocational technical college

БНХАУ-ын Бугат хотын Ажил мэргэжлийн сургуультай туршлага солилцох, оюутан суралцуулах зэргээр хамтран ажилласан. Тус сургуулийн 10 гаруй багш туршлага судлах аялалд хамрагдсан.


2018.07

Korean master hand association

БНСУ-ын Мёнжан мэргэжлийн ур чадварын холбоо, Хүнс, технологийн политехник коллеж хоорондын хамтран ажиллах санамж бичигт Ерөнхийлөгч КИМ ТАЕ ИН болон захирал Б. Бат-Эрдэнэ нар 2018 оны 07 сарын 10-нд гарын үсэг зурав. Талх, нарийн боовны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулсан. Багш, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Монгол улсад болон БНСУ-д хамтран явуулахаар тохиролцсон байна.


2018.11

Jiangnan University

БНХАУ-ын Wuxi хотын Jiangnan их сургуулийн Хүнсний технологийн сургуулийн профессоруудтай хамтарсан судалгааны ажил гүйцэтгэж байна. “Бүс ба зам” хөгжлийн бодлогын хүрээнд хүнс судлал, боловсролын чиглэлийн олон улсын их сургуулиудын холбоонд манай сургууль нэгдсэн.  


Их уншсан