Үйл ажиллагааны чиглэл
Нийтийн хоол чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай, 5 брэнд 30 салбартай үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнд: Шөлөндөө түргэн хоолны сүлжээ, Tse pub, The bull hot pot restaurant, Sura korean restaurant, Жигнүүр бууз түргэн хоолны сүлжээ хамаарна.
“Монголын нүүдэлчин тогоочдын холбоо” ТББ
Сургуулийн хамтын ажиллагаа
"ТОГООЧ" мэргэжлээр суралцаж буй суралцагчдын ур чадварыг улам сайжруулан чадавхжуулах, шинэ залуу тогооч мэргэжилтэй залуусыг дэмжих, сургалтын орчинг сайжруулах, хамтарсан сургалт судалгаа хийх, мэргэжлийн багш нартай туршлага солилцох, тогооч мэргэжлээр суралцаж буй суралцагчдын сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх зэргээр хамтран ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Сургуулийн хамтын ажиллагаа
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан мэргэжлээр суралцагчдыг дадлагажуулах, багш, оюутан нарын ур чадварыг үйлдвэрлэлийн орчинд дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, оюутнуудыг цагийн ажлаар хангах, үйлдвэрийн ажилчдыг онолын болон ур чадварын чадавхжуулах сургалтанд хамруулах, хамтарсан туршилт судалгааны ажлууд гүйцэтгэх, ажил олгогчийн оролцоотойгоор сургалтын стандарт, хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах зэргээр хамтран ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
1998 онд байгуулагдсан, өндөгний үйлдвэрлэлийг гол чиглэлээ болгосон үндэсний үйлдвэрлэгч, салбартаа тэргүүлэгч компани юм.
Сургуулийн хамтын ажиллагаа
“Шингэн өндөг, шохойлог хальс, тахианы мах боловсруулах технологийн судалгаа” захиалгат ажил хийлгэсэн. Кальцийн бэлдмэл, өндгөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл инновацийн төсөл дээр хамтран ажиллаж байна.
Төрийн тусгай хамгаалалттай “Их тэнгэр” цогцолбор
Үйл ажиллагааны чиглэл
Их тэнгэр цогцолбор нь Хан-Уул харш, Хатантуул зочид буудал, Маршал харш /хотын төвд/ хэмээх гурван зочид буудал, тус бүртээ зоогийн газартай. Нэг ээлжиндээ 90 зочин хүлээн авч байрлуулах хүчин чадалтай. Зочид буудал бүрийн зоогийн газарт нэг ээлжинд 50-200 хүн хүлээн авдаг, өндөр мэргэжлийн тогооч нар ажиллаж, Ази, Европ болон үндэсний амт чанартай хоолоор үйлчилдэг.
Сургуулийн хамтын ажиллагаа
Тогооч, зөөгч, зочид буудлын үйлчилгээний ажилтан мэргэжлээр суралцагчдыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, оюутнуудыг цагийн ажлаар хангах зэргээр хамтран ажилладаг.
“Шангри-Ла” зочид буудал, ресторан
Үйл ажиллагааны чиглэл
Шангри-Ла Төв нь 5 одтой зочид буудал, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн орон сууц, худалдааны төв, бүрэн тоноглогдсон спорт клуб зэргээс бүрдсэн 400 орчим машины зогсоолтой цогцолбор бүтээн байгуулалт юм. Кафе Парк нь Европ болон Ази үндэстний төрөл бүрийн хоолыг олон улсын жишигт нийцүүлэн буфет хэлбэрээр үйлчилдэг. Наадам ресторан, бар үйл ажиллагаа явуулдаг. Хутон ресторан нь Бээжин нугас зэрэг Хятад үндэстний олон төрлийн хоолоор үйлчилдэг.
Сургуулийн хамтын ажиллагаа
Тогооч, зөөгч, зочид буудлын үйлчилгээний ажилтан мэргэжлээр суралцагчдыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, оюутнуудыг цагийн ажлаар хангах зэргээр хамтран ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
2008 оны 05 дугаар сард байгуулагдсан. Цэнтрал Тауэр, 17-р давхарт Monet fine dining ресторан, Sky Lounge, City Club-аар дамжуулан дээд зэрэглэлийн ресторан, лоунжийн үйлчилгээ явуулдаг.
Сургуулийн хамтын ажиллагаа
Оюутнуудыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах зэргээр хамтран ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
Талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэл
Сургуулийн хамтын ажиллагаа
Оюутнуудыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, оюутны ур чадварыг дээшлүүлэх
Үйл ажиллагааны чиглэл
Хиам, махан бүтээгдэхүүн нөөшилсөн бүтээгдэхүүн, ясны шөл үйлдвэрлэдэг томоохон компаниудын нэг юм.
Сургуулийн хамтын ажиллагаа
Оюутнуудыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. “Малын ясыг хаягдалгүй боловсруулах, хүнсний болон ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” хамтарсан төсөл хэрэгжүүлсэн.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Үйл ажиллагааны чиглэл
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.
Сургуулийн хамтын ажиллагаа
Оюутнуудыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлагаа хуваалцах чиглэлээр ажилладаг.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар
Үйл ажиллагааны чиглэл
Монгол Улсад хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг Засгийн газрын тохируулагч агентлаг юм.
Сургуулийн хамтын ажиллагаа
Оюутнуудыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан хурал, семинарь зохион байгуулах, мэргэжлийн хяналтын байцаагч нартай туршлага, мэдлэгээ хуваалцах чиглэлээр хамтран ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
1998 онд байгууллагдсан бялуу, бейкэри үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний том компани юм.
Сургуулийн хамтын ажиллагаа
Суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, харилцан туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрийн ажилтнуудад сургалт явуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, мэргэжилтэй ажилтнуудын боловсролын зэргийг ахиулах сургалтанд хамруулах, хамтарсан судалгаа, туршилт хийх, эрдэм шинжилгээний хурал, спортын арга хэмжээ, зохион байгуулах зэргээр хамтран ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
Витафит Группын ууган компани бөгөөд ус, ундаа шүүс, цай зэрэг бүтээгдэхүүний маркетинг, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг.
Сургуулийн хамтын ажиллагаа
Оюутнуудыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
Хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Сургуулийн хамтын ажиллагаа
Оюутнуудыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, оюутны ур чадварыг дээшлүүлэх
Үйл ажиллагааны чиглэл
1992 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 1999 онд Стимо нэрээр шинэчлэгдэн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны Үндэсний томоохон компаниудын нэг юм.
Сургуулийн хамтын ажиллагаа
Суралцагчдыг дадлагажуулах, нэрэмжит анги кабинет тохижуулах, ажилчдыг сургах зэргээр хамтран ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
2000 оноос эхлэн “Орчин үеийн халаалт, агаар сэлгэлт, кондиционерын систем” гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани юм.
Сургуулийн хамтын ажиллагаа
МСС-гаас 2010-2012 онд хэрэгжүүлсэн Ажил олгогч, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих “Механик” төсөлд хамтран ажилласан. Тус сургуульд агааржуулалтын лаборатори байгуулсан бөгөөд хамтарсан сургалт зохион байгуулах, багш, оюутнуудын ур чадварыг дээшлүүлэхэд дэмжиж ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
“Баянгол зочид буудал” нь 1964 онд үүсэн байгуулагдсан. 1991 онд “Баянгол зочид буудал” ХК хувийн хэвшлийн аж ахуй болон өөрчлөгдсөн, 4 одны зэрэглэлтэй, 360 зочин хүлээн авах боломжтой. Мөн 50-400 хүн хүлээн авах багтаамжтай лаунж, ресторан, кофе шоп ажилладаг. Зочид буудлын хэмжээнд нийт 5 ресторан үйл ажиллагаа явуулж байна.
Сургуулийн хамтын ажиллагаа
Оюутнуудыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, ажилтнуудаас ур чадварыг шалгалт авах, төгсөгчдийг ажлын байраар хангах зэргээр хамтран ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
Гишүүн аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах. Өмчийн бүх хэвшлийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих;Хүнсний зохистой хэрэглээ, эрүүл хооллолтын талаар олон нийтэд мэдлэг олгох цуврал арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ.
Сургуулийн хамтын ажиллагаа
Хамтарсан сургалт, семинарь, уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Салбарын мэдээлэл солилцдог.
Үйл ажиллагааны чиглэл
“Улаанбаатар зочид буудал” нь 1959 онд үүсэн байгуулагдсан. 5 одны зэрэглэлтэй, 450-500 хүн хүлээн авах багтаамжтай лаунж, ресторан, кофе шоп ажилладаг. 20-100 хүний хурлын заалтай.
Сургуулийн хамтын ажиллагаа
Тогооч, зөөгч, зочид буудлын мэргэжлээр суралцагчдыг байгууллага дээр дадлагажуулах, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, ажилтнуудаас ур чадварыг шалгалт авах, төгсөгчдийг ажлын байраар хангах зэргээр хамтран ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
Тус компани 1984 оноос эхлэн үйлдвэрлэл эрхэлж буй 700 гаруй ажилагсадтай, 32 нэр төрлийн талх, 34 нэр төрлийн нарийн боов, 10 гаруй төрлийн бялуу, мармелад, зөөлөн чихрийн цуглуулга, жигнэмэг үйлдвэрлэдэг Хүнсний манлай үйлдвэр нэг юм.
Сургуулийн хамтын ажиллагаа
Суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, онолын судалгаа хийх, бүтээгдэхүүний ач холбогдлыг олонд таниулах зэргээр ажилладаг. Хүний биед ач холбогдол бүхий шинэ бүтээгдэхүүний туршилт, үйлдвэрлэлийг явуулах, хамтарсан эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулдаг.
Үйл ажиллагааны чиглэл
1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, одоогийн Хүнсний манлай үйлдвэр болох АПУ компани байгуулагджээ. Архи, шар айраг, спирт, ундаа, ус, жүүс, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр-лэл, бөөний болон жижиглэн худалдаа, гадаад худалдаа, хог хаягдлаас хоёрдогч түүхий эд, материал гарган авах чиглэлээр ажилладаг.
Сургуулийн хамтын ажиллагаа
Исгэлтийн үйлдвэрлэлийн мэргэжлийн ажилтнуудыг 1966 онд анх төгсгөж, тухайн үеийн АПУ-ны үйлдвэрт ажиллуулж эхэлсэн түүхтэй. Суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, оюутны ур чадварыг дээшлүүлэх, багш инженер болон харилцан туршлага солилцох чиглэлээр ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар Мах комбинатыг 1946 онд ашиглалтанд оруулснаар өнөөгийн “Мах импэкс” хувьцаат компанийн үндэс суурь нь тавигдсан билээ. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг Хүнсний манлай үйлдвэрүүдийн нэг юм.
Сургуулийн хамтын ажиллагаа
Суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, сургалтын орчин, хөтөлбөрийг сайжруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл
1941 онд "Талх нарийн боовны нэгдсэн үйлдвэр" нэртэй байгуулагдсан. Талх, нарийн боов үйлдвэрлэдэг Хүнсний манлай үйлдвэр юм.
Сургуулийн хамтын ажиллагаа
Суралцагчдыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр ажилладаг.
Үйлдвэрийн ажилчдад мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулж, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажилладаг.