Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар
Үйл ажиллагааны чиглэл
Монгол Улсад хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг Засгийн газрын тохируулагч агентлаг юм.
Сургуулийн хамтын ажиллагаа
Оюутнуудыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан хурал, семинарь зохион байгуулах, мэргэжлийн хяналтын байцаагч нартай туршлага, мэдлэгээ хуваалцах чиглэлээр хамтран ажилладаг.