“Шангри-Ла” зочид буудал, ресторан
Үйл ажиллагааны чиглэл
Шангри-Ла Төв нь 5 одтой зочид буудал, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн орон сууц, худалдааны төв, бүрэн тоноглогдсон спорт клуб зэргээс бүрдсэн 400 орчим машины зогсоолтой цогцолбор бүтээн байгуулалт юм. Кафе Парк нь Европ болон Ази үндэстний төрөл бүрийн хоолыг олон улсын жишигт нийцүүлэн буфет хэлбэрээр үйлчилдэг. Наадам ресторан, бар үйл ажиллагаа явуулдаг. Хутон ресторан нь Бээжин нугас зэрэг Хятад үндэстний олон төрлийн хоолоор үйлчилдэг.
Сургуулийн хамтын ажиллагаа
Тогооч, зөөгч, зочид буудлын үйлчилгээний ажилтан мэргэжлээр суралцагчдыг байгууллага дээр дадлагажуулах, багш, оюутны ур чадварыг дээшлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, оюутнуудыг цагийн ажлаар хангах зэргээр хамтран ажилладаг.