2024 оны 4-р сарын 26 ны өдөр сургуулийн нэрэмжит Мэргэжлийн болон Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд явагддаг “Шилдэг илтгэл -2024” илтэлийн бүс, улсын уралдааныг 19 дэх жилдээ амжилттай зохион байгуулсан.
Уралдаанд нийт 12 коллежийн 31 суралцагч оролцож өөрийн хийсэн судалгаа, илтгэх ур чадвараараа өрсөлдсөн. Энэ удаагийн уралдааныг 2 үе шаттай зохион байгуулсан нь онцлог байлаа.
Эхний шат- Цахимаар илтгэлүүдийг хүлээж авч шалгаруулсан, 2-р шатанд 1 р шатанд шалгарсан илтгэлүүдийг сургууль дээр ирж шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.