1965 2024

Хүнс Технологийн
Политехник коллеж

>

Хүнс Технологийн
Политехник коллеж


Warning: A non-numeric value encountered in /home/foodtechedu/public_html/pages/content.php on line 17

Мэдээ, мэдээлэл

ХҮНС ТЕХНОЛОГИ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖ БА СОЖОН ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ байгууллаа

Уг санамж бичгийн хүрээнд Хоол үйлдвэрлэл, Тогооч, Талх нарийн боов, Зочлох үйлчилгээ, Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суралцагчдад мэргэжлийн дагуу чадавхжих дадлагажих оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжихээр боллоо.

БНСУ-ын Сожон их сургууль болон Монгол дахь Хүнс технологийн политехник коллежийн хооронд эрдэм шинжилгээний солилцоо, багш, оюутнуудын харилцан солилцоог дэмжихэд оршино.

Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны чиглэл нь:

  1. Мэдлэг солилцооны хөтөлбөр /Туршлага, эрдэм шинжилгээ/
  2. Судалгаа, нийтлэлийн хамтарсан үйл ажиллагаа
  3. Семинар, эрдэм шинжилгээний хуралд оролцох, зохион байгуулах
  4. Оюутан солилцооны хөтөлбөр: хамтарсан сургалтын үйл ажиллагаа (1+1,2+1,2+2,3+2 гэх мэт), давхар болон хамтарсан зэрэг, оюутан солилцоо, богино хугацааны сургалт
  5. Хоёр их сургуулийн оюутнуудын төгсөлтийн дараах ажил хайх үйл ажиллагааг дэмжих
  6. Солонгос хэлний төвийг байгуулж, ажиллуулах7. Сэжун хааны институтыг байгуулж, үйл ажиллагаагаа явуулах8. Оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр олгох
  7. ODA хөтөлбөр

Их уншсан