Уг санамж бичгийн хүрээнд Хоол үйлдвэрлэл, Тогооч, Талх нарийн боов, Зочлох үйлчилгээ, Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суралцагчдад мэргэжлийн дагуу чадавхжих дадлагажих оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжихээр боллоо.
БНСУ-ын Сожон их сургууль болон Монгол дахь Хүнс технологийн политехник коллежийн хооронд эрдэм шинжилгээний солилцоо, багш, оюутнуудын харилцан солилцоог дэмжихэд оршино.
Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны чиглэл нь:
- Мэдлэг солилцооны хөтөлбөр /Туршлага, эрдэм шинжилгээ/
- Судалгаа, нийтлэлийн хамтарсан үйл ажиллагаа
- Семинар, эрдэм шинжилгээний хуралд оролцох, зохион байгуулах
- Оюутан солилцооны хөтөлбөр: хамтарсан сургалтын үйл ажиллагаа (1+1,2+1,2+2,3+2 гэх мэт), давхар болон хамтарсан зэрэг, оюутан солилцоо, богино хугацааны сургалт
- Хоёр их сургуулийн оюутнуудын төгсөлтийн дараах ажил хайх үйл ажиллагааг дэмжих
- Солонгос хэлний төвийг байгуулж, ажиллуулах7. Сэжун хааны институтыг байгуулж, үйл ажиллагаагаа явуулах8. Оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр олгох
- ODA хөтөлбөр