Хүнс, технологийн политехник коллежийн нэрэмжит МбТБСБ-ын суралцагчдын дунд “Шилдэг илтгэл-2026” улсын XX уралдаан 2026 оны 03 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд 23 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын илтгэлээс II шатанд 33 илтгэл шалгарч хэлэлцүүлсэнээс:
Тэргүүн байрт:Дундговь аймаг дахь Политехник коллежийн суралцагч М.Жаргалмаа, Бэлтгэсэн багш: Г.Ганжаргал, З.Цолмонгэрэл Дэд байрт: Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн суралцагч: М.Нямгэрэл, Б.Нарангэрэл, Бэлтгэсэн багш: А.Шинэбаяр Гутгаар байрт: Баянхонгор аймаг дахь Политехник коллежийн суралцагч: А. Заяатүвшин, Бэлтгэсэн багш: П.Ганболормаа, Р.Намжилмаа
Тусгай байрт: Хүнс, технологийн политехник коллежийн суралцагч Н.Хан-ЭрдэнэБэлтгэсэн Нийгэм судлалын багш: Б.Сэржмядаг Тусгай байрт: Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн суралцагч: Б.Отгончимэг, Бэлтгэсэн багш:Т.Цолмон, Ш.Цэнгэл нар манлайлан тэргүүн байруудад шалгарлаа. Мөн уралдаанд оролцогч суралцагчдаас “Уран илтгэгч”-ийг шалгаруулсан. “Уран илтгэгч”-ээр ШУТИС-ийн харъяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн суралцагч : Б.Аззаяа, Бэлтгэсэн багш:Н.Нарантунгалаг.
“Шилдэг илтгэл-2026” улсын XX уралдааны шүүгчээр: ШУА -ын Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч. Мөнхтөр /доктор Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн ЭША-ны дарга, Ш. Мөнхбаатар/доктор/ нар ажилласан. Монгол орны өнцөг булан бүрээс илтгэлээ явуулсан болон хэлэлцүүлсэн нийт багш, суралцагчдадаа талархал илэрхийлэн ажлын их амжилт хүсье. Багш, суралцагчдаа дэмжин ажилласан сургалтын байгууллагын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.Эрдэм мэдлэг тань дэлгэрэх болтугай!#Хүмүүнлэгийн_ухааны_тэнхим#Түүх_нийгмийн_ухааны_багш нар