1965 2026

Хүнс Технологийн
Политехник коллеж

>

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Ч.ДАВААБАЯР ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, технологийн политехник коллежид ажиллалаа.Тус коллеж нь Монгол Улсын хүнс, технологийн салбарт шаардлагатай мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, үндэсний хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжилд хүний нөөцийн бодит хувь нэмэр оруулж буй боловсролын байгууллага юм.Хүнс, технологийн цогцолбор сургууль нь шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлж, мэргэжлийн болон техникийн боловсролоос эхлээд бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг хэрэгжүүлж байна.Тус сургуулийн түүх 1965 онд Хүнсний үйлдвэрийн Техник мэргэжлийн сургууль нэртэйгээр эхэлсэн бөгөөд өдгөө 61 жилийн түүх, баялаг туршлагатай, хүнс, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үндэсний хэмжээний чухал түшиц байгууллага болон хөгжжээ.Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээ, олон улсын мэргэжлийн стандарт, шаардлагад нийцүүлэн сургалтын чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл:2,500 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн;3,200 гаруй техник, технологич;25,300 орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэн төгсгөсөн амжилттай.Өнөөдөр хүнсний үйлдвэрлэлийн салбарт технологич, техникч, мэргэшсэн ажилтны эрэлт хэрэгцээ өндөр байгаа энэ үед тус сургууль нь суралцагчдыг зөвхөн онолын мэдлэгээр хязгаарлахгүйгээр үйлдвэрлэлийн бодит орчинд дадлагажуулж, үндэсний манлай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран цалинтай дадлага хийх боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм.Ингэснээр төгсөгчид мэргэжлийн мэдлэг, практик ур чадвар, ажлын байрны туршлага эзэмшиж, хөдөлмөрийн зах зээлд шууд ажиллахад бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчин болон төлөвшиж байна.Хүнсний аюулгүй байдал, дотоодын үйлдвэрлэлийн хөгжил, үндэсний хүнсний хангамжийн тогтвортой байдал нь мэргэжлийн ур чадвартай хүний нөөцөөс шууд хамааралтай. Иймд Хүнс, технологийн политехник коллеж нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Их уншсан