1965 2026

Хүнс Технологийн
Политехник коллеж

>

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ, мэдээлэл

УЛСЫН ХИМИЙН XXI ОЛИМПИАД ХҮНC, ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хүнс, технологийн политехник коллежийн нэрэмжит Улсын химийн XXI олимпиад тус коллежийн байранд амжилттай зохион байгуулагдаж байна.Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиадад нийт 16 сургуулийн төлөөлөл болох 18 багш, 38 суралцагч оролцож, химийн шинжлэх ухааны мэдлэг, онолын болон практик ур чадвараа сорин өрсөлдөж байна.Энэ удаагийн олимпиадад орон нутгийн 10 сургууль, Улаанбаатар хотын 6 сургуулийн багш, суралцагчид оролцож байгаа нь олимпиадын цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна.Тус олимпиад нь суралцагчдын химийн шинжлэх ухаанд хандах сонирхлыг нэмэгдүүлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Их уншсан