"Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах” мэргэжлийн "Ур чадвар-2026"-ын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд мэргэжлийн 1,2,3"-р ангийн 15 суралцагч оролцсон.
1-р шатны Гэрийн даалгаварт: стандартын шаардлага хангасан түүхий эд материал ашиглан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн хийж ирэх байсан ба тус сурагчид нь:
Сүүн цэлцгэнүүр
Шар сүүний цэлцгэнүүр
Чиа үртэй шар сүүний ундаа
тарган торт
Нэрстэй аарц
сүүн дессерт
мочотой аарц
молоко,арвайн гурилтай аарц
шар сүү ашигласан самрын холимог
чацарганатай сүүн торт
төрөл бүрийн амттай аарц
арвайн гурилтай аарцтай үрэл тус бүтээгдэхүүн хийж технологийн ажилбараа тайлбарлав.
2-р үе шатны даалгавар нь “Тослог, уураглаг цагаан идээ нөөшилсөн сүүн бүтээгдэхүүн” хичээлийн сэдвийн хүрээнд сугалгаагаар сугалж сугалсан бүтээгдэхүүнээ хийж ур чадвараа харуулж Тус тэмцээнд нийлбэр онгоор бусдаасаа тэргүүлэн манлайлан байрны эзэд болов.
I. ХТБ-1а ангийн суралцагч Ц.Маралмаа
II. ССБб-3а ангийн суралцагч Э.Эрхэмбаяр
III. ССББ-3а ангийн суралцагч Н.Өнөболд
Шилдэг бүтээлийн эзнээр М.Анужин нар амжилтаараа тэргүүлэн байр эзэллээ.
Шүүгчийн бүрэлдэхүүн
: Сургалтын алба арга зүйч:Ш.Отгондалай, ХТТ-ын эрхлэгч: Д.Донжжалам, ХҮТДС-ын Сүүний багш : П.
Байгалмаа