1965 2026

Хүнс Технологийн
Политехник коллеж

>

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ, мэдээлэл

“Ур чадвар–2026” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

2026.03.19-ний өдөр Хүнс, Технологийн Политехник Коллежийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимээс зохион байгуулсан “Ур чадвар–2026” тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа.  Тэмцээнд Хоолны үйлчилгээ 2 3 ангийн суралцагчид , Хоол үйлдвэрлэл үйлчилгээний  техник технологич мэргэжлийн 3 бүлэг нийт 16  ангийн 16 суралцагч оролцож, ур чадвараа сорин өрсөлдөв.  Шагналт байрууд:

1-р байр – ХҮ-3В анги, Б.Цолмон

2-р байр – ХҮ-3Е анги, Э.Золжаргал

3-р байр – ХҮҮТТ-2Б анги, Н.Хүрэл-Очир

4-р байр – ХҮ-3Б анги, Э.Түвшинзаяа      

5-р байр – ХҮ-3Д анги, У.Барсболд ⏱

Оролцогчид 120 минутын дотор:  Зууш, салат – 1 порц, Зутан шөл – 1 порц, Үндсэн хоол – 2 порц хийж гүйцэтгэн ур чадвараа харууллаа. Мэргэжлийн шүүгчид тэмцээнийг шударга, мэргэжлийн өндөр түвшинд шүүн явуулсан бөгөөд оролцогчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг өндрөөр үнэллээ.  Өөрийгөө сорьж, ур чадвараа хөгжүүлсэн нийт суралцагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье! 2026.03.19

Их уншсан