“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хүнс, технологийн политехник коллежийн багш нарын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, сургалтын арга зүйн дэвшилтэт шийдэл, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Боловсролын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.Тус хуралд 8 багш, 1 нийгмийн ажилтан нийт 8 илтгэлээр оролцож, сургалтын практикт нэвтрүүлж буй шинэлэг арга барил, судалгааны ажлын үр дүн, боловсролын чанар, арга зүйн шинэчлэлийн асуудлаар санал, туршлагаа хэлэлцүүлэв.Хурлын үеэр хэлэлцүүлсэн илтгэлүүдээс шилдгүүдийг шалгаруулахад:Тэргүүн байр: М.Соёл-Эрдэнэ /ЭЗО-ны багш/Дэд байр: Б.Намуунаа /МХУЗ-ын багш/Гутгаар байр: Т.Дэлгэрмаа, Т.Оргил-Эрдэнэ /ТНБ-ны багш нар/Тусгай байр: Б.Оюун-Эрдэнэ /Нийгмийн ажилтан/ нар тус тус шалгарлаа.Хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа болон Технологийн цогцолбор сургуулийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн захирал, доктор М.Ганболд нар ажиллаж, судалгааны бүтээлүүдийг онол, арга зүй, практик ач холбогдлын хүрээнд үнэлэн дүгнэв.Энэ удаагийн хурлын онцлох үр дүнгийн нэг нь хэлэлцүүлсэн судалгааны бүтээлүүдийг мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлэхээр шийдвэрлэсэн явдал байлаа. Тухайлбал, нэг судалгааны ажлыг “Боловсрол судлал” сэтгүүлд хэвлүүлэхээр сонгож, бусад бүтээлийг холбогдох мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлэхээр боллоо.Энэхүү хурал нь багш, ажилтнуудын судалгаа, шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, мэдлэг, туршлагаа харилцан солилцох, сургалтын үйл ажиллагаанд шинэлэг арга зүй, үр дүнтэй шийдлийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.Хурлын үр дүнд тулгуурлан багш нарын судалгааны бүтээлийг сэтгүүлийн шаардлага, стандартын дагуу боловсруулан нийтлүүлэх, хэлэлцүүлсэн шинэлэг санаа, арга зүйн шийдлүүдийг сургалтын үйл ажиллагаанд бодитоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцож, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээ хуваалцсан нийт багш, ажилтнууддаа болон хурлыг мэргэжлийн түвшинд хөтлөн явуулсан арга зүйч Ш.Отгондалай багшдаа талархал илэрхийлье. Мөн энэхүү ажлыг бүх талаар дэмжин ажилласан сургуулийн удирдлагууддаа баярлалаа.Судалгаа, шинжилгээ – Боловсролын чанар, шинэчлэлийн үндэс. Сургалтын алба, БХТ 2026.04.27