1965 2026

Хүнс Технологийн
Политехник коллеж

>

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ, мэдээлэл

ХТПК-ИЙН БАГИЙН АМЖИЛТ ДАХИН БАТАЛГААЖИЖ, ШИЛЖИН ЯВАХ ЦОМОО ХАДГАЛЛАА

2026.04.24 Монгол Улсын Засгийн газраас зарласан “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбарын сайн туршлага, судалгааны үр дүн, инновацын шийдлүүдийг харилцан солилцох зорилготой эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.Тус эрдэм шинжилгээний хурлын хүрээнд хэлэлцүүлсэн судалгааны бүтээлүүдээс шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан бөгөөд Хүнс, технологийн политехник коллежийн баг хамтын амжилтаа дахин бататгаж, багийн нийт оноогоор хоёр дахь удаагаа тэргүүн байранд шалгарч, шилжин явах цомоо хадгаллаа.Мөн тус коллежийн англи хэлний багш М.Базаргүл “Чадамжийн нэгжийн нэр томъёоны дүйцүүлэлт, чанарын баталгаажуулалт” сэдэвт судалгааны ажлаараа тэргүүн байр эзэлсэн нь багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, мэргэжлийн ур чадварын нэгэн тод илэрхийлэл боллоо.Тэргүүн байрын бүтээлийг МБСБ-уудын Англи хэлний багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар хамтран боловсруулсан бөгөөд судалгааны багийн бүрэлдэхүүнд М.Базаргүл, О.Хулан, Г.Долгоржав, Д.Тайванжаргал, Б.Цэнд-Аюуш, С.Пүрэвдулам нар ажиллажээ. Ийнхүү Хүнс, технологийн политехник коллежийн хамт олон багийн дүнгээр хоёр дахь удаагаа тэргүүлж, шилжин явах цомоо хадгалсан нь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, багш нарын мэргэжлийн хөгжлийг тасралтгүй ахиулах, мэдлэг, туршлагаа түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн юм.Энэхүү амжилтад хувь нэмрээ оруулсан багш, судлаачдадаа баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсэн ерөөе!

ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

Их уншсан