Улаанбаатар бүсийн багш нарын дунд зохион байгуулагдсан “Заах ур чадвар”-ын уралдаанд нийт 12 сургуулийн багш нар мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.Тус уралдаанд Хүнс, технологийн политехник коллежийн МХБУЗ-ын багш У.Хулан амжилттай оролцож, IV байр эзэлсэн бахдам амжилт гаргалаа.Багшийн мэргэжлийн ур чадвар, заах арга зүй, бүтээлч хандлагыг сорьсон энэхүү уралдаанд амжилттай оролцоход дэмжлэг, туслалцаа үзүүлсэн арга зүйч Ш.Отгондалай, сургалтын менежер Ж.Бат-Амгалан, БХТ Б.Сэржмядаг, С.Мөнхсайхан багш, дэд захирал С.Ганцэцэг болон нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.Багш У.Хуландаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, улам их амжилтын эзэн болохыг хүсэн ерөөе!
ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ