Хүнс, технологийн политехник коллеж нь Наран Шожи Монголиа ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, боловсрол–үйлдвэрлэлийн бодит түншлэлийг шинэ түвшинд гаргахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд багш, инженер солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлагад хамруулах, урамшуулах, ажлын байраар хангах, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг ахиулах олон талт үйл ажиллагааг хамтран амжилттай хэрэгжүүлэхээр боллоо.
Санамж бичигт Хүнс, технологийн политехник коллежийн захирал Б. Бат-Эрдэнэ, Юнайт Кёо Кэн ГХО ХХК-ийн гүйцэтгэх захирал Хагивара Дайсүкэ нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, тогтвортой хөгжлийн бат бөх суурийг тавих чухал алхам болж байна.