ТАЙЛАН ХАМГААЛАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хүнс, технологийн политехник коллежийн Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан мэргэжлийн ЗБЗГА-3А ангийн суралцагчдын төгсөлтийн өмнөх дадлагын тайлан хамгаалалт 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Суралцагчид дадлагын хугацаанд эзэмшсэн мэдлэг, ур чадвар, ажлын байрны туршлагаа дараах практик үзүүлбэрээр бататган харууллаа. Үүнд:Оройн хоолны ширээ засалтГар дээрээс үйлчилгээ үзүүлэхГар аргаар кофе бэлтгэхХолимог ундаа бэлтгэхТайлан хамгаалалтын үеэр суралцагчид мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний соёл, ажлын гүйцэтгэлээ танилцуулж, эзэмшсэн мэдлэгээ практикт хэрхэн ашиглаж байгаагаа харуулсан юм.Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Сургалтын алба болон Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.Нийт суралцагчдадаа цаашдын сурлага, хөдөлмөрийн их амжилт хүсье! Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхим