Хүнс, Технологийн Политехник Коллеж-ийн Хоол үйлдвэрлэл, технологийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл” мэргэжлийн “Ур чадвар-2026” тэмцээн 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь суралцагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих, салбарын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд энэ жил:
Ганцаарчилсан төрөл /Бейкэри/
Ганцаарчилсан төрөл /Дэссэрт/
Багийн төрөл /Гэрийн даалгаврын бүтээл/ гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдсан байна.
Энэ жилийн тэмцээнд нийт 9 ангийн 45 суралцагч оролцсон бөгөөд: Бейкэри төрөлд 12 суралцагч, Дэссэрт төрөлд 9 суралцагч, Багийн бүтээлийн төрөлд 8 баг өрсөлджээ. Тэмцээний шүүгчээр Талх Чихэр ХХК-ийн чанарын албаны дарга Б.Бадамгарав болон Red Rock Restaurant-ны менежер А.Ариунбат нар ажиллаж, суралцагчдын технологи ажиллагаа, бүтээлийн чанар, ур чадварт үнэлгээ өгсөн байна. Шагналт байрууд:
Ганцаарчилсан төрөл /Бейкэри/ I байр – ТНБГБҮ-3А ангийн суралцагч О.Оюун-Эрдэнэ
II байр – ХҮ-3Б ангийн суралцагч П.Лхагва-Эрдэнэ
III байр – УГХБҮТТ-2Б ангийн суралцагч Сарнай
Ганцаарчилсан төрөл /Дэссэрт/ I байр – ТНБГБҮ-2А ангийн суралцагч Энххишиг
II байр – УГХБҮТТ-2Б ангийн суралцагч Б.Лхагвадорж
III байр – ТНГБҮ-3Б ангийн суралцагч Сайханчимэг
Багийн бүтээлийн төрөл I байр – ХТТ-2Б баг
II байр – ТНГБҮ-3А баг
III байр – ХҮ-3А баг тус тус шалгарлаа.
Тэмцээний онцлог нь ХТТ-ийн харьяа хэд хэдэн мэргэжлийн чиглэлийн тэмцээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдсан явдал бөгөөд суралцагчдын ур чадварыг өргөн хүрээнд үнэлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн тогооч мэргэжлийн суралцагчид анх удаа амжилттай оролцсон нь сургалтын чанар, практик ур чадвар дээшилж байгааг харууллаа.