“Аарцыг дулаан кальцийн аргаар ээдүүлэх арга” ашигтай загварын гэрчилгээ авч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Тухайн аарцыг Жүр-Үр, Монбакери, Монкек, Талх чихэр зэрэг үйлдвэрүүд гол түүхий эдээ болгон ашиглаж, аарцтай бялуу, аарцтай пирог, аарцтай боов гэм мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Багш Д.Донжжалам нь “Зохицуулах үйлчлэлтэй сүүн бүтээгдэхүүний үйлдвэр” “Хүүхдэд зориулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл”, “Нэмүү өртөг шингэсэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх” инновацийн төслийн багт ажилласнаар найман нэр төрлийн сүүн бүтээгдэхүүний технологийн заавар боловсруулан, үйлдвэрт нэвтрүүлж, сургалт-судалгааг хослуулан ажиллаж байна.