1965 2026

Хүнс Технологийн
Политехник коллеж

>

Хүнс Технологийн
Политехник коллеж


Warning: A non-numeric value encountered in /home/foodtechedu/public_html/pages/content.php on line 17

Мэдээ, мэдээлэл

“ШИЛДЭГ ЗААХ АРГАЧ БАГШ – 2025” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүнс, технологийн политехник коллежийн багш нарын заах арга зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцагч төвтэй, шинэлэг сургалтын арга технологийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шилдэг заах аргач багш – 2025” заах ур чадварын уралдааныг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд 4 тэнхимийн 8 багш оролцож, • заах арга зүй • сургалтын хэрэглэгдэхүүн • дижитал шийдэл • суралцагч төвтэй хандлага зэрэг шалгуур үзүүлэлтээр мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Уралдааны дүнгээр дараах багш нар шилдгээр шалгарлаа. Үүнд:

Тэргүүн байр – С.Мөнхсайхан (ХҮТ багш Сүүний технологи)

Дэд байр – Н.Баярсайхан (ХУТ, МХУЗ)

Гутгаар байр – Б.Адъяасүрэн (БУТ-Биеийн тамир) Уралдааныг МУБИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн ахлах багш П.Алтанцэцэг, багш Б.Ононтуул, ХТПК-ийн сургалтын менежер Ж.Бат-Амгалан нар шүүн явуулж, мэргэжлийн үнэлгээ өглөө. Тус уралдаанд идэвхтэй оролцсон нийт багш нар болон ментор багш нартаа талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх эрхэм үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сургалтын алба, САЗЗ 2025.12.22

Их уншсан