1965 2025

Хүнс Технологийн
Политехник коллеж

>

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ, мэдээлэл

“БЯЛУУ ЧИМЭГЛЭХ УР ЧАДВАР-2025” улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Тус тэмцээн нь Монгол Улсын бялуу, амттан үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн нэр хүндийг өсгөх, хүнсний аж үйлдвэрийн салбарыг олон нийтэд сурталчлах, брэнд бүтээгдэхүүн бий болгох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байв. Уралдаанд Жүр үр ХХК, Талх чихэр ХК, Монкек ХХК, Милая фүүдс ХХК, мөн Хүнс, Технологийн Политехник Коллежийн багш нарын нийт 6 баг оролцож, ур чадвар, уран сэтгэмжээ сорин өрсөлдлөө.

Ганцаарчилсан төрөлд:

• 1-р байр – Монкек ХХК-ийн Б.Нарангоо

• 2-р байр – Жүр үр ХХК-ийн Б.Нямбат

• 3-р байр – Жүр үр ХХК-ийн Ж.Ариунболд

Багийн төрөлд:

• 1-р байр – Монкек ХХК-ийн Б.Нарангоо ахлагчтай “Нандин” баг

• 2-р байр – Жүр үр ХХК-ийн Б.Нямбат ахлагчтай “DREAM-2” баг

• 3-р байр – Хүнс, Технологийн Политехник Коллежийн Энхцолмон ахлагчтай “Хүнс 60” баг эзэллээ. 

Энэхүү уралдаан нь Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарын авьяаслаг мэргэжилтнүүдийг нээн илрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ үеийн залуу мэргэжилтнүүдийг урамшуулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

Их уншсан