1965 2025

Хүнс Технологийн
Политехник коллеж

>

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ, мэдээлэл

ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙГООР АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА

Хүнсний мэргэжлийн ууган сургууль Хүнс, технологийн политехник коллеж 60 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус сургуулийн хамт олонд Алтан Гадас одонг гардуулсан юм. Энэ шагнал нь тус сургуулийн 30,000 гаруй төгсөгчийн хөдөлмөр, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг дэмжиж, Монгол хүнийг эрүүл, чанартай хүнсээр хангах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэрт өгсөн үнэлгээ байлаа.Монгол Улсын түүхэнд талархал, хүндэтгэл үзүүлж буй энэ өдөр, мөн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-тэй давхцаж, Хүнс, технологийн политехник коллеж, Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль нь олон жил үр бүтээлтэй ажиллаж, үндэсний хүнс үйлдвэрлэлийн хөгжилд өөрийн оруулсан хувь нэмрийг бататган, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй ажил хийж буйгаа дахин баталгаажууллаа.

Их уншсан