1965 2026

Хүнс Технологийн
Политехник коллеж

>

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ, мэдээлэл

“БИЧГИЙН ЧАДВАР – БАГШИЙН НЭРИЙН ХУУДАС” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүнс, технологийн политехник коллежийн Багшийн хөгжлийн төвөөс багш нарын бичгийн соёл, найруулан бичих ур чадварыг дээшлүүлэх, албан бичиг баримт болон сургалтын материалын чанарыг сайжруулах зорилгоор “Бичгийн чадвар – Багшийн нэрийн хуудас” сэдэвт сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 15:00–17:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.Сургалтыг хэл шинжлэлийн магистр, TESOL зэрэгтэй, тэргүүлэх зэрэгтэй багш М.Өнөржаргал удирдан явуулж, онол, практикийг хослуулсан арга зүйгээр дараах үндсэн агуулгын хүрээнд мэдлэг, туршлагаа хуваалцлаа.Сургалтын үндсэн агуулга:Бичгийн соёл: Бичгийн чадвар нь багшийн мэдлэг, нягт нямбай байдал, мэргэжлийн үнэ цэнийн илэрхийлэл болох тухай;Алдаа ба засах арга: Найруулга болон зөв бичих дүрмийн түгээмэл алдаа, тэдгээрийг засах арга, зөв найруулах техник;Стандарт ба хэрэглээ: Монгол хэлний зөв бичих дүрмийн шинэчилсэн журам, журамласан толь бичгийг зөв ашиглах аргачлал;Цахим бичвэр: Цахим сургалтын материалын формат, фонт, өнгөний зохицол, агуулгын товч, тодорхой байдлыг хангах арга зүй.Сургалтын үр дүнСургалтад нийт 18 багш хамрагдаж, өөрийн бичгийн хэв маягт дүн шинжилгээ хийх, найруулга болон зөв бичих дүрмийн алдааг илрүүлж засах, бичиг баримт хөтлөлт, хичээл төлөвлөлтөд үг хэллэгийг оновчтой, зөв хэрэглэх мэдлэг, арга барилаа бататгалаа.Сургалтын явцад оролцогчид бодит жишээ, дадлага ажилд тулгуурлан мэдлэгээ бататгасан нь сургалтын онцлог байв.Цаашид багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжсэн, практик зөвлөгөө, дадлагад суурилсан сургалтыг тогтмол зохион байгуулах нь багшийн бичгийн болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээс гадна сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.Багшийн хөгжил – Боловсролын чанарын үндэс.

Багшийн хөгжлийн төв

Их уншсан