1965 2026

Хүнс Технологийн
Политехник коллеж

>

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ, мэдээлэл

БИДНИЙ БАХАРХАЛ БАГШ, ТӨГСӨГЧИД МААНЬ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Өнөөдөр Хүнс, технологийн политехник коллежийн хамт олны бахархал болсон эрхэм багш, төгсөгчид олон жилийн хөдөлмөр, бүтээл, мэргэжлийн ур чадвар, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрээ төрдөө үнэлүүлж, Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнагдлаа.Шагналыг дараах эрхмүүд хүртлээ. Үүнд:Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:С.Эрдэнэчимэг – багшАлтангадас одонгоор:Д.Дэвшил – төгсөгч, багшХөдөлмөрийн хүндэт медалиар:Э.Энхбаяр – төгсөгч, багш, мастер тогоочЭ.ТэнгэрЭ.ХангарьдС.ТүвшинтөрЭрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, үе үеийн суралцагчдад үлгэр дуурайлал болон ажиллаж буй эрхэм та бүхэндээ халуун баяр хүргэе!Та бүхний бүтээсэн амжилт, түгээсэн мэдлэг, хүмүүжүүлсэн шавь нар, хөдөлмөрийн үнэ цэн нь манай сургуулийн түүх, бахархлын салшгүй хэсэг билээ.

ЭРХЭМ БАГШ, ТӨГСӨГЧДӨӨ БАХАРХАН ХҮНДЭТГЭЖ, ЦААШДЫН АЖИЛ АМЬДРАЛД НЬ АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ, ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

Их уншсан