Б.БАРАМСАЙ МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛ ХҮРТЛЭЭ
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль, Хүнс, технологийн политехник коллежийг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, эрхэм хүндэт багш Б.Барамсай Монгол Улсын Ардын багш хэмээх эрхэм хүндтэй цол хүртлээ.Энэхүү эрхэм хүндтэй төрийн шагнал нь Таны боловсрол, шинжлэх ухаан, хүнсний салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, олон арван жилийн уйгагүй хөдөлмөр, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвараа үе үеийн шавь нартаа өвлүүлэн үлдээсэн багшийн гавьяаны бодит үнэлэмж юм.Та хүнсний үйлдвэрлэл, технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон мянган чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, боловсролын байгууллагын хөгжил, төлөвшилд өөрийн мэдлэг, туршлага, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн билээ.Таны бүтээсэн үйлс, үлгэр дуурайлал, эрдмийн их өв нь үе үеийн багш, төгсөгч, оюутан суралцагчдын бахархал, хойч үедээ өвлүүлэх үнэт зүйл болон мөнхрөн үлдэх юм.Эрхэм хүндэт Ардын багш Б.Барамсай Танд нийт хамт олон, төгсөгчид, оюутан суралцагчдынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Эрдмийн их үйлс тань улам бүр өргөжин дэлгэрч, шавь нарын тань амжилт бүтээл арвижин дэлгэрэх болтугай!