COP-17 ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАЛЦАГЧИД ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР ОРОЛЦОЖ БАЙНА
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) 2026 оны 08 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.Энэхүү олон улсын томоохон арга хэмжээний хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд Хүнс, технологийн политехник коллежийн багш, суралцагчид идэвхтэй оролцон ажиллаж байна.Тус коллежийн багш Б.Бадамгарав 60 суралцагчийн хамт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр гар бие оролцож, арга хэмжээний үйл ажиллагаанд мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж байгаа юм.Мөн сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, багш Б.Тамир нар COP-17 хурлын зохион байгуулах багт ажиллаж, арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалтын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байна.Ийнхүү сургуулийн удирдлага, багш, суралцагчид хамтран олон улсын хэмжээний арга хэмжээнд оролцож байгаа нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хамтын ажиллагаа, хүний нөөцийн чадавх, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд харуулахын зэрэгцээ суралцагчдад бодит ажлын орчинд дадлага туршлага хуримтлуулах, үйлчилгээний стандарт, ажлын зохион байгуулалтаас суралцах чухал боломж болж байна.Хүнс, технологийн политехник коллеж нь мэргэжлийн ур чадвартай, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор сургалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.