ХТПК-ИЙН БАГШ МОНГОЛЫН ХОРХОГ ХООЛЫГ GUINNESS WORLD RECORDS-Д БҮРТГҮҮЛСЭН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛД ОРОЛЦЛОО
2026 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Монголын Мастер Тогоочдын Холбооноос санаачлан зохион байгуулсан үндэсний хэмжээний онцгой арга хэмжээнд 21 аймгийн 333 тогооч нэгдэж, Монгол үндэсний уламжлалт хорхог хоолыг хамтран бэлтгэн Guinness World Records-д бүртгүүлсэн түүхэн үйл явдал боллоо.Энэхүү арга хэмжээнд Хүнс, технологийн политехник коллежийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн багш нар оролцож, Монгол үндэсний хоолны өв соёл, уламжлалт технологийг дэлхийд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ орууллаа.Мэргэжлийн тогооч, багш нарын хамтын ажиллагаа, ур чадвар, нэгдмэл оролцоогоор хэрэгжсэн энэхүү үйл явдал нь Монголын хоолны соёлын өв уламжлалыг олон улсад таниулахын зэрэгцээ үндэсний хоол үйлдвэрлэлийн салбарын үнэ цэн, мэргэжлийн ур чадварыг харуулсан онцгой ач холбогдолтой байв.Монголын үндэсний хоолны өв соёлыг дэлхийд таниулах энэхүү түүхэн үйл ажиллагаанд оролцсон нийт багш нартаа талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.