СУРАЛЦАГЧИД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДИТ ОРЧИНТОЙ ТАНИЛЦЛАА
Хүнс, технологийн политехник коллежийн “Хүнс боловсруулах технологи” мэргэжлийн 2А ангийн суралцагчид 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хүнс, технологийн тэнхимийн зохион байгуулсан танилцах арга хэмжээний хүрээнд “Мах импекс” ХК-ийн үйлдвэртэй танилцлаа.Үйлдвэрийн танилцах аяллын үеэр суралцагчид мах боловсруулах үйлдвэрлэлийн бодит орчин, тоног төхөөрөмж, мал нядлах болон анхан шатны боловсруулалтын технологийн үе шаттай танилцаж, хүнсний үйлдвэрлэлд мөрдөгдөж буй стандарт, эрүүл ахуйн шаардлага, чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг газар дээр нь ажиглав.Мөн үйлдвэрийн мэргэжилтнүүдийн өгсөн мэдээлэл, тайлбараар дамжуулан мэргэжлийн онолын мэдлэгээ бодит үйлдвэрлэлийн үйл явцтай холбон бататгаж, ирээдүйн ажлын байр, үйлдвэрлэлийн орчны талаар практик ойлголттой боллоо.Үйлдвэрлэлийн орчинтой биечлэн танилцах нь суралцагчдын мэргэжлийн ур чадвар, чиг баримжааг төлөвшүүлэх, онолын мэдлэгийг практиктай уялдуулахад чухал ач холбогдолтой юм.Сургалтын үйл ажиллагааг дэмжин, суралцагчдыг хүлээн авч үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж олгосон “Мах импекс” ХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.