ХОСМОГ СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
Хүнс, технологийн политехник коллеж нь 2025 оноос эхлэн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажилтнуудыг ажиллахын зэрэгцээ мэргэжил, боловсрол эзэмшүүлэх хосмог сургалтыг зохион байгуулж байна.Хосмог сургалт нь сургалтын үйл ажиллагааны 70 хувийг ажлын байранд, 30 хувийг сургалтын байгууллагад зохион байгуулдгаараа онцлогтой. Ингэснээр суралцагчид ажлаа үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ ажлын байран дээр хуримтлуулсан туршлагаа мэргэжлийн онол, мэдлэгтэй хослуулан эзэмших боломж бүрдэж байна.Сургалтын хөтөлбөрийн хүрээнд:Бүрэн дунд боловсролтой, мэргэжлийн боловсролын үнэмлэхгүй ажилтан нэг жилийн хугацаанд суралцаж, мэргэжлийн боловсролын үнэмлэх эзэмшинэ.Мэргэжлийн боловсролын үнэмлэхтэй ажилтан 1.5 жилийн хугацаанд суралцаж, техникийн боловсролын диплом эзэмших боломжтой.Хосмог сургалт нь аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, боловсролын түвшнийг ахиулах, үйлдвэрлэлийн бодит хэрэгцээнд нийцсэн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.Хүнс, технологийн политехник коллеж нь ажил олгогч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, насан туршийн суралцахуйг дэмжих, ажилтан бүрд боловсрол, мэргэжлээ ахиулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.